Байгаль нуур нь Оросын өмнөд Сибирт Иркутск хотын ойролцоо оршдгийг мэдэхгүй хүн цөөхөн болов уу.

“Сибирийн цэнхэр нүд” хэмээн алдаршсан дэлхийн хамгийн гүн, цэвэр усны хамгийн их нөөцтэй нуур бөгөөд Хойд Америкийн Их нууруудыг нийлүүлээд ч Байгаль нуурын хэмжээнд хүрэхгүй юм.

Байгаль нуур нь 1631 метр гүн, 636 км урт, 79 км өргөн, 22 аралтай, хамгийн том арал нь 72 км урт юм.

Дэлхий дээрх гадаргын цэвэр усны нийт 20 хувь нь Байгаль нуурт байдаг байна. Үүнээс гадна Байгаль нуурын сав газар байдаг 1700 гаруй зүйлийн ургамал, амьтны гуравны хоёр ...